Нет-ээр ажил хийцгээе !!! Мөнгөө хүлээн авах хугацаа = шууд ирнэ. http://www.makesmoneyptc.blogspot.com
Скам сайтыг хэрхэн таних вэ?
СКАМ буюу хулхи сайтуудын талаар товч тайлбар хүргэе.
1. Хэт их мөнгө амладаг сайтад итгээд хэрэггүй. Таны нэг даралтад 1$ эсвэл нэг уншсан мейлд тань 1$ гэх мэт саналыг зарим нэг сайт тавидаг. Энэ бол бүүр ямар ч боломжгүй зүйл. Харин ганц нэг гишүүн мөнгөө авах азтай тохиолдол гардаг. Тэр нь ихэнхдээ доороо маш олон хүн элсүүлсэн, өөрөөр хэлбэл тухайн гишүүн мөнгөө авбал доор нь элссэн тэр их хүн уг сайтад итгэцгээж өөрийн доор бас баахан хүн уруу татна. Ийм учраас иймэрхүү зарим нэг гишүүддээ төлөх тохиолдол бий. Гэхдээ тэр мөнгийг хаанаас төлөх вэ? Мэдээж хулхидуулж буй гишүүдийн доороо хүн түрээслэх гэж, мөн өөрийн аккаунтыг апгрейд хйих буюу шинэчлэхдээ төлсөн мөнгөөр төлдөг. Тиймээс 1 даралт - 1$, ер нь бүүр 1 даралт 0.1$ ч энэхүү бизнесийн орчинд ямар ч боломжгүй зүйл. Иймд иймэрхүү сайтад хэзээ ч битгий даралт хий.
2. Ганц удаад мөнгөө авчихлаа гээд тэр сайт чинь итгэж болох сайт гэсэн үг биш. Ямар ч тэнэг хүн РТС сайт нээчихээд шууд СКАМ болгочихъё гэхгүй шүү дээ. Мэдээж олон хүн уруу татаж олон гишүүнтэй болж аваад өөрөө их мөнгө олсныхоо дараа алга болъё гэж бодно. Тиймээс гишүүдийнхээ итгэлийг олж ...
авахын тулд анхны цалинг нь өгөх байдаг л зүйл. Тэглээ гээд энэ сайтад итгэж болно гээд хүн амьтан уруу татаад байсны хэрэггүй. Ядаж 2 дах удаагаа цалингаа авч үзсэнийхээ дараа л сурталчил.
3. Форумтай эсэхийг шалга. Форум - энэ бол РТС-д байх ёстой хамгийн чухал зүйл. Форумгүй бол зүгээр л шууд хая гэж хэлмээр байна. Харин форумтай бол хэр их гишүүд байна, хэр их бичлэг байна, мөн хамгийн гол хэсгүүд болох Payment Proof буюу Цалингийн баримт, Bug and Reports буюу сайттай холбоотой алдаа, асуудал зэргийг хэлэлцдэг хэсгүүд рүү орж харах хэрэгтэй. Ер нь та миний санал болгосон цалингаа өгч байгаа сайтуудад бүртгүүлсэн бол форумууд руу нь ороод нэг хараарай. Маш идэвхтэй гишүүд, маш олон бичлэгүүд, дээр нь модераторууд админууд нь гишүүдтэйгээ байнгын харилцаатай байж чаддаг гээд үнэхээр бусдаас ялгарч чаддаг.
4. Клик хийхдээ тухайн сурталчилгаан дээр өөрсдийн сайтаа сурталчилж байна уу анзаарах хэрэгтэй. Ямар ч сайт ер нь бол бүх сурталчилгааныхаа 1-д нь өөрсдийн сурталчилгааг тавьдаг. Гэтэл зарим сайтын 4-6 сурталчилгаа нь бүгд өөрсдийн форум, upgrade information зэрэг зүйлсээ сурталчилж байдаг. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр тэдэнд мөнгө төлж сурталчлуулдаг ямар ч гадны байгууллага байхгүй гэсэн үг. Тэгэхээр тэд яаж цалингаа олгох вэ? Нөгөө л хөгийн аргуудаа хэрэглэх нь тодорхой шүү дээ.
За тэгээд товчхондоо бол ийм байна. Ер нь бол өөрөө олон сайтад бүртгүүлээд клик хийгээд байвал аяндаа ялгадаг болчихно.
Эцэст нь нэг зүйлийг сануулахад ямар ч сайт анх гарч ирэхдээ СКАМ байдаггүй.(1$,0.1$ өгдгөөс бусад). Мөн үүнтэй адил ямар ч сайт хэзээ ч СКАМ болж хувирч болно гэдгийг санах хэрэгтэй.
Бас нэг анхааруулах зүйл бол СКАМ ч бай өгдөг сайт ч бай бүртгүүлэхдээ өөрийн хувийн мэдээллээ үнэнээр бөглөх хэрэггүй. Шаардлагатай бол дараа нь хэзээ ч өөрчилж болно шүү дээ.